НҮБ-ын Ерөнхий Ассамблей Дэлхийн хүний эрхийн байгууллагын зөвлөлд ОХУ-ын оронд Чех улсыг элсүүлжээ.
Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Украины асуудлаар хуралдсан Ерөнхий ассамблейн санал хураалтын үр дүнд ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн. Харин зүүн европын орнууд дундаас нэр дэвших боломжтой цорын ганц боломжит улс нь Чех байсан аж.
Тус зөвлөлд шинэ улсыг гишүүнээр элсүүлэх санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд Чех нийт 157 санал авч, 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл гишүүнээр сонгогджээ.
Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын засгийн газар хоорондын тогтолцооны байгууллага юм. 2006 онд байгуулагдсан тус зөвлөл нь 47 гишүүнтэй бөгөөд нууц санал хураалтаар нэг гишүүн улсыг гурван жилээр сонгодог юм байна.
Эх сурвалж: ТАСС