Categories
мэдээ нийгэм

НҮБ-аар “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг батлуулав DNN.mn

Энэ оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улсын санаачилж, 115 улс хамтран зохиогчоор нэгдсэн “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг нийтийн зөвшилцлөөр батлав.

Бичиг үсгийн боловсрол нь хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхийн үндэс суурь төдийгүй ядууралтай тэмцэх, жендэрийн тэгш байдлыг хангах, эрүүл орших, хүртээмжтэй нийгмийг цогцлоох зэрэг Тогтвортой хөгжлийн хэд хэдэн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Тогтвортой хөгжлийн 4.6 дахь зорилтод залуучууд, насанд хүрэгчдийг бичиг үсгийн боловсролтой болгох асуудлыг тусгасан ч өдгөө энэхүү зорилт 87%-тай хэрэгжсэн байна. Тухайлбал, дэлхий дахинаа эрэгтэйчүүдийн 90%, эмэгтэйчүүдийн 83% нь бичиг үсэг тайлагдсан ч 770 сая насанд хүрэгч бичиг үсэг тайлагдаагүй байна. Энэхүү тогтоолд дэлхий даяар 244 сая хүүхэд, залуучууд сургуульд хамрагдаагүй байгаа үзүүлэлтэд сүүлийн 10 гаруй жилд багахан төдий өөрчлөлт орсон төдийгүй КОВИД-19 цар тахлын үр нөлөөгөөр нөхцөл байдал улам хүндэрснийг шийдвэр гаргагчид анхааралдаа авахыг уриалсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш “Бидний нийтлэг зорилго” илтгэлдээ дурдсан санаачилгуудын эхний үр дүн болох “Хувьсаж буй боловсрол” дээд түвшний уулзалтыг зохион байгуулж, НҮБ-ын Залуучуудын алба байгуулсныг тогтоолд мөн онцлон тэмдэглэв.

Монгол Улсын “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг 2002 оноос 2 жил тутам санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *