НӨАТ-ын буцаан олголтын энэ оны II улирлын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Нийт 61.4 тэрбум төгрөгийг 1.13 сая иргэнд олгох юм.
Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр НӨАТ-ын буцаан олголтоор 5 төрлийн татвар, хураамж төлбөрийг төлөх боломжтой. Үүнд:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ орж байна.
Ташрамд мэдээлэхэд, энэ оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтоос 22 028 иргэн нийт 260 сая төгрөгийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамждаа суутган төлөлт хийжээ.