Ирэх ням гаригт буюу маргаашийн 19:30 цагт НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол явагдана. Сугалааг “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм. Энэ удаагийн тохиролд зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдана.
Супер сугалааны шагналын сан 350 сая төгрөг юм. Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой.