НӨАТ-ын урамшууллын 20 дахь удаагийн сугалааны тохирол энэ ням гарагт буюу хоёрдугаар сарын 19-нд явагдана. Өнгөрсөн сарын худалдан авалтуудыг баримтжуулсан баримтууд дунд энэ сард сугалаа явуулах юм байна.
Энэ онд супер шагналын санг 200 саяас 100 сая болгон бууруулсан билээ. Улмаар сугалааны тохирлыг сард нэг удаа явуулж байхаар болсон юм. Төлбөрийн баримтын мэдээллээ цахим системийн 2017 оны баримт бүртгүүлэх цэсэнд бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд хамрагдах боломжтой.