Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол өнөө орой явагдана

НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол өнөө орой “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны аравдугаар сарын 1- 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой гэж Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19237, 200 мянган төгрөгийн азтан 1895, нэг сая төгрөгийн азтан 215, таван сая төгрөгийн 20 азтан тус тус тодорсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй байгаа бөгөөд өнөө орой тодрох боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *