НӨАТ-ын урамшууллын 2021 оны энэ сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу аравдугаар сарын 24-ний ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2021 оны есдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа аравдугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн супер шагнал 20 сая төгрөг байна.