Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол 12 дугаар сарын 23-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та арваннэгдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 12 дугаар сарын 22-ны өдрийн 23:59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын найман орон тохирсон бол та 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд таван сая төгрөг, таван орон тохирсон бол 1 сая, дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм. Харин Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 200 сая төгрөг хожих боломж бүрдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *