НӨАТ-н сугалааны ес дэх тохиролоор 8,551 азтан тодорчээ. Тодруулбал, 20 сая төгрөгийн нэг азтан, дөрвөн сая төгрөгийн 10 азтан, 500,000 төгрөгийн 80 азтан тус тус байсан юм. Мөн 7,695 хүн 20 мянган төгрөг, 765 хүн 100 мянган төгрөг хожжээ. Одоогоор супер шагнал болох 100 сая төгрөгийн эзэн тодроогүй байна. Энэ удаагийн сугалааны тохирол энэ сарын 1-15-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг хамарчээ. Азтангууд 20.000, 100.000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500.000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлж байгаа аж. Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.