НӨАТ-ын 11 дүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр /2022.12.14/ -ийн 13.00 цагт Боловсрол суваг телевиз болон гар утасны Ebarimt аппликейшнээр явагдана. Сугалаанд 2022 оны 11 дүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулж азтан тодруулах юм.
- 51-ээс дээш баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ.
- Харин 51-ээс дээш баримт бүртгүүлээд түүнээс нь нэг баримтны гурван орон таарвал 60,000 төгрөгний урамшуулал авна.
- Тухайн хүний амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хууль хэрхэн хэрэгжиж буйг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал олгоно
- Өмнө нь баримтын найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлөг үлээлгэнэ.