НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирол маргааш “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдна. Цахим төлбөрийн баримтыг өнөөдөр 23:59 минутаас өмнө ebarimt.mn баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагналын эзэн 50 сая төгрөг хожих юм байна.
Өмнөх арваннэгдүгээр сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 34462914 дугаартай супер шагналын эзэн тодорч, 90 сая төгрөгийн азтан болсон юм. Нийт цахим татварын системд бүртгүүлсэн 27,209,278 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 4
5 сая төгрөгийн 17
1 сая төгрөгийн 244
100 мянган төгрөгийн 2426
30 мянган төгрөгийн 24424 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан болсон билээ.