НӨАТ-ын энэ оны I улирлын баримтыг энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө цахим татварын системд бүртгүүлэн буцаан олголтыг авах талаар татварын байгууллагаас мэдээллээ. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог юм. НӨАТ-ын буцаан олголтыг:
- I улирлынхыг 4 дүгээр сард,
- II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
- III улирлынхыг 10 дугаар сард,
- IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгодог журамтай юм.