НӨАТ-ын сугалааны тохирол 14 хоног тутамд явагдаж байгаа билээ. Ингэхдээ өмнөх сугалааны тохирлын хугацаанд авсан сугалаа хүчингүй болж шинээр авсан сугалаануудаас азтан тодорч байгаа юм. Энэ удаагийн тохирлоор өнгөрсөн сарын 01-31-ны хооронд хийсэн худалдан авалтын сугалаа хамрагдах аж.
Сугалааны тохирлын сан 675 сая 900 мянган төгрөг юм. Өнгөрсөн сард сугалааны супер азтан тодроогүй тул энэ удаад 150 сая болж өссөн байна. Тохирлыг МҮОНТ шууд дамжуулан хүргэх юм.
Улсын хэмжээнд 37 мянга 98 баримт хэвлэх цэг ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн сард 4 сая 813 мянга 189 баримт хэвлэжээ.
О.ӨНӨР