Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны гуравдугаар сарын 31-ний дотор хийнэ

НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтыг ирэх оны гуравдугаар сарын 31-ний дотор хийнэ гэдгийг ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал мэдээлэв.

ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг 15 хоногийн дотор гаргах бөгөөд ажлын ес хоногт дахин баталгаажуулах аж. Баталгаажсан мэдээллийг Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлэх бөгөөд яамны зүгээс 45 хоногийн дотор буцаан олголтыг шийдвэрлэх юм. Ингэснээр ирэх оны 3 дугаар сарын 31-ны дотор буцаан олголтыг бүрэн хийх боломжтой гэлээ.

Тэрбээр, Он гарсаар 618 мянга 862 иргэн www.ebarimt.mn цахим хуудсанд хэрэглэгчээр бүртгүүлж, нийт 30.2 тэрбум төгрөгийн буцаан олголт авах эрхтэй болсон. Үүнээс 476 мянга 592 иргэн овог нэр, утас болон дансны дугаар зэрэг мэдээллээ бүрэн оруулсан байна. Үлдсэн иргэдийг энэ ондоо багтан цахим хуудсан дахь хувийн мэдээллээ бүрэн оруулахыг уриалж байна. Одоогоор 130 мянга гаруй иргэнд гар утсаар нь дамжуулан ирэх сарын 07-ны дотор хувийн мэдээллээ бүрэн оруулахыг анхааруулсан мессеж илгээсэн. Энэ хугацаанд иргэд мэдээллээ баталгаажуулаагүй бол дансанд нь мөнгө орох боломжгүй” гэв.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед НӨАТ-ын буцаан олголт хийх боломж байгаа эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад 2017 оны төсөвт буцаан олголтын зардлыг бүрэн тусгасан гэсэн хариулт өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *