НӨАТ-ын урамшуулал олгох шинэ журмын дагуу өнөөдрийн сугалааны тохирлыг зөвхөн системд бүртгэлтэй баримтуудын дунд явуулсан билээ. Үндсэн сугалаагаар 54826899 дугаар тодорч 20 сая төгрөгийн нэг азтан, 4 сая төгрөгийн 11 баримт тохирлоо. Тохиролд тавдугаар сарын 1-нээс 31-ний өдрүүдэд худалдан авалтад ирсэн баримтуудыг оролцуулсан билээ.
Нийт:
• 20 сая төгрөгийн нэг
• 4 сая төгрөгийн 11
• 500 мянган төгрөгийн 82
• 100 мянган төгрөгийн 845
• 20 мянган төгрөгийн 8307 баримт тохирлоо.
Супер сугалаанд 12803350 дугаар тохирч, азтан тодорсонгүй. Урамшууллын мөнгийг ажлын 20 хоногт багтаан олгодог билээ.