Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Майхан толгойн “Бясалгалын-Ам” гэдэг газар уулын хажуугийн газар тэгшилж байсан дугуйт түрэгч /ковш/ уулын уруу онхолдож, хоёр хүн дарагдсан байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 30 настай Л гэмтэж, 30 настай Г нас барсан байжээ. Тиймээс Л-г ГССҮТ-д хүргэж, Г-ын цогцсыг нь гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тэд “Ноён трейд” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.