ШШҮХ-ийн гадаа төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн 2 настай охины өмгөөлөгч мэдэгдэл хийлээ.
Хохирогч охины ээж “Хэргийн нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хэргийг хаахаар болж байна. Одоогоор охины сэтгэл санаа тогтворгүй байгаа.
Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд шулуун гэдэс гэмтсэн, урагдал байна гэсэн. Архангай аймгийн эмч нар үзэхэд урагдал байна, хүчирхийлэл үйлдсэн байна гэж хэлсэн. Гэтэл хотод ирэхэд өөрөөр эргэлээ” гэлээ.
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Баттогтох “Энэ хэрэг Архангай аймагт гарсан. Хүүхдийг үзүүлэхэд урагдалтай байна гэж дүгнэлт гарсан юм. Прокуророос харьяалал тогтоохдоо Сонгинохайрхан дүүрэгт шалгуулахаар өгсөн. Ингэхдээ Архангай аймгийн эмнэлгийн дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд урагдал байхгүй гэж гараад байгаа. Мөн охины ээжийг хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй байгаа. Учир нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд байгаа. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэнг томилсон” гэв.