Цахим хөгжим, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу “И-Монголиа”-гаар дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт өчигдөр /2022.09.21/ гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд 74 нэр төрлийн баримт бичгийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болж байгаа юм.
Бид энэ удаад тус 74 бичиг баримтын жагсаалтыг хүргэж байна.