Categories
мэдээ улс-төр

Норвегийн аялагчийн гэрэл зургийн цуглуулгыг Монголд шилжүүлэхээр болжээ

Осло хотын Соёлын түүхийн музейгээс Оскар Мамены зургийн цуглуулгыг энэ ондоо багтаан Монгол Улс руу илгээхээр болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр Норвегийн Хаант Улсын Осло хотын Соёлын түүхийн музейд хадгалж буй Монгол Улсын түүх, соёлтой холбогдох үзмэр, түүхэн баримтуудыг сонирхуулсан бөгөөд тэдгээрийн дотор Норвегийн аялагч Оскар Мамены хувийн цуглуулга дахь Монгол Улстай холбоотой эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн юм.

Энэ үеэр Ослогийн их сургуулийн захирал Свен Стөлэн, Соёлын түүхийн музейн захирал Хекон Глөстад нар “Монгол Улстай холбогдох тэдгээр түүхэн гэрэл зураг баримт сэлт нь соёлын харилцааны томоохон хөшүүрэг болохоос гадна цаашдын судалгааны үндэс суурь болж байгаа” хэмээн тайлбарлажээ.

Оскар Мамен 1912 онд Монгол Улсад зорчиж байсан бөгөөд тухайн цаг үеийн монголчуудын түүх соёлыг зургийн хальсандаа буулгажээ. Түүний 5000 орчим гэрэл зураг, дүрс бичлэг 2016 онд Осло хотын нэгэн тосгоноос олдсоны дотор монголчуудтай холбогдох зураг, дурсгал байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *