Categories
мэдээ нийгэм цаг-үе

Норов 7, Мана 4 тангийн 500 грамм болон нэг килограммын савлагаатайг Улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргажээ

НМХГ-аас нийслэлийн эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтын үр дүнг мэдээлж байна.

Шалгалтад СБД-т байршилтай 20, БГД-т 12, СХД-т 15, ЧД-т 27, ХУД-т 5, БЗД-т 13 эмийн сан хамруулжээ.

Уг шалгалтаар эмийн сангуудаар худалдаалагдаж буй эмүүдийн хангамж, үнэ, чанар аюулгүй байдал ямар байсан талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний эм болон тариурууд тасарсан байна. Жишээлбэл, бактерийн, мөөгөнцрийн эмүүд, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын хоёр эмийн үйлдвэрийн судсаар сэлбэх 10 орчим тарилгын шингэн ховордсон.

Өргөн хэрэглээний эмийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас татан авсан үнийн дүн дээр эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцон худалдаалдаг.

Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусийн эсрэг эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Уг хязгаараас давсан буюу 350-2,500 төгрөгөөр хэтрүүлэн худалдаалж байсан зөрчил Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг компаниудын эмийн сангаас илэрсэн. Хяналт шалгалтын явцад нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 36% буюу 42-ийг арилгуулах арга хэмжээ авсан. 22 ААН байгууллагад 45 заалт бүхийн улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг гурван газар өгч хэрэгжилтэд хяналт тавин ажилласан.

Эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар сунгуулаагүй нэг компанид зөрчлийн тухай хуулиар 3,000 нэгжтэй тэнцэх, гарал үүсэл нь тодорхойгүй эм худалдаалсан нэг эмийн санд 1,000 нэгжтэй тэнцэх, тусгай зөвшөөрөлгүйгээр иргэнд эм борлуулсан “Ариун монгол” компанид 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан” гэв.


500 грамм болон 1 кг-аар савлах эмийн бүртгэлийг Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ААН-аас хасах хүсэлтийг хүргүүлжээ.

Иргэн, ААН байгууллагууд 0,5 болон 1 кг-аар савласан Норов-7, Мана-4 танг худалдан авчихаад, жижиглэнгээр зарахад нь хаяг шошгын зөрчилтэй буюу гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн зарж байна. Тиймээс 0,5 гр болон 1 кг-аар савлах эмийн бүртгэл болон тус компаниудыг Монгол Улсын эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх ААН-аас хасах хүсэлтийг хүргүүлсэн. Жижгээр савлаж байгаа эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага бий.

Дээрх тангууд нь 1 гр, 3 гр, 500 гр, 1кг гэсэн савлагаатай байдаг ба хэрэглэгчдэд 1 болон 3 гр-тай савлагаа нь тохиромжтой байдаг аж. Тиймээс НМХГ-аас 500 гр, 1 кг гэсэн савлагаатай тангуудыг улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хүргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *