“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээллээр нийслэлийн хүнсний “Хүчит шонхор-Дэнжийн 1000” захад:
- ямааны мах кг нь 6500-7500 төгрөг, жижиглэнгээр 8500-10.000 төгрөгийн үнэтэй,
- хонины мах кг нь бөөний үнээр 8000-11.000, ястай нь 10.500-11.000 төгрөг, цул нь 11.000-12.000 төгрөгийн үнэтэй байна.
- үхрийн мах кг нь бөөний үнээр 8000-11.500 төгрөг, жижиглэнгийн үнээр 12.000 төгрөг, цул мах нь 13.500-15.500 төгрөг байна.
Түүхий эдийн “Эмээлт” захад ямааны арьс 30.000-35.000 төгрөг, борлонгийн арьс 15.000-20.000 төгрөг, нэхий (өлөн) 4000 төгрөг, үхрийн шир 5000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ 10.000 төгрөг байна. Ноолуур кг нь 130.000-160.000 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс:
- Баруун аймагт 130.000-160.000 төгрөг,
- зүүн аймагт 155.000-162.000 төгрөг,
- төвийн бүсийн аймгуудад 153.000 төгрөг,
- говьд 140.000 төгрөг тус бүр үнээр борлуулж байна.