Categories
мэдээ нийгэм

Номхон далайн баруун бүсэд хамгийн цөөн халдвар бүртгэгдсэн

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 215,100 гаруй хүн COVID-19 халдвараар өвчилж, 5,200 гаруй эндсэн гэж ЭМЯны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

Тэрбээр дэлхийн бусад улс, орнуудын нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Америкийн бүсэд 8.8 сая халдварын тохиолдол бүртгэгдээд байна

Дэлхийн хэмжээнд шинээр бүртгэгдэж буй халдварын 60 гаруй хувь нь АНУ, Бразил, БНЭУ-д бүртгэгдсэн. Тухайлбал, долдугаар сарын 29-ний өдөр АНУ-д 59,800 гаруй, Бразилд 69,000 гаруй, Энэтхэгт 48,500 гаруй хүн COVID-19-өөр өвчилжээ.

Халдвар тохиолдлын тоог бүсчлэн үзвэл,

  • Америкийн бүсэд нийт 8.8 сая,
  • Европын бүсэд 3.2 сая,
  • Зүүн Өмнөд Азийн бүсэд 1.8 сая,
  • Газар дундын тэнгисийн зүүн эргийн бүсэд 1.5 сая,
  • Африкийн бүсэд 0.7 сая гаруй халдвар бүртгэгдсэн.
  • Харин манай улсын харьяалагддаг Номхон далайн баруун бүсэд 0.2 сая халдвар буюу хамгийн цөөн халдвар бүртгэгдсэн байна.

Харин эндэгдлийн бодит тоогоор хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа нь АНУ бөгөөд тус улсад нийт 150 мянга гаруй бүртгэгдсэн. Энэ тоо нь дэлхийн хэмжээнд нийт нас баралтын 4-ний нэг нь юм.

Гэхдээ АНУ-ын 150 мянга гаруй эндэгдлийг хүн амын тоотой нь харьцуулбал тийм ч их бөгөөд зургаадугаарт эрэмбэлэгдэнэ. Ингэж харьцуулбал Их британи, Перу, Чили, Испани зэрэг улсад нас баралтын түвшин хамгийн өндөр байна.

Номхон далайн баруун бүсийн улсууд

Япон улсад өчигдөр 1,264 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын 448 нь Канто бүсэд, 336 нь Кансай бүсэд, Чибу бүсэд 227 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Австрали улсад 318 тохиолдол бүртгэгджээ. Тус улсын хэмжээнд одоогоор нийт 15,582 тохиолдол бүртгэгдэж, 176 хүн эндээд байгаа юм.

БНСУ-д 18 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 11 нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн бол долоо нь дотоодын халдвар байжээ.

БНХАУ-ын эх газарт 105 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 102 нь дотоодын халдвар бөгөөд дийлэнх нь буюу 92 нь тус улсын Шинжаан Уйгурын бүсэд бүртгэгдсэн байна. Лхагва гарагийн байдлаар Шинжаан Уйгурт нийт 418 тохиолдол батлагдаад байгаа юм.

Харин Бээжин хотын Шиньфади хүнсний захаас эх уурхайгаас халдвар авсан 335 хүнээс 316 эдгэрчээ.

Хонг Конгт өчигдөр 118 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Тэдгээрийн 113 нь дотоодын халдвар байсан аж. Өчигдрийн байдлаар БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт нийт 3,002 тохиолдол бүртгэгдэж, 1,591 эдгэрсэн бол 24 хүн эндээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *