Үндэсний номын баярыг 33 дахь удаагаа ирэх тавдугаар сард зохион байгуулах тов гарсан. Тодруулбал, Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд гурав хоног үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болох юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.