Categories
мэдээ нийгэм

Нохой усанд живж байсан бугын илийг аварчээ

Нохой усанд живж байсан бугын илийг уснаас авран гаргажээ. АНУ-ын Калифорни мужийн Виржиниа нуурын эрэгт амьдардаг 6 настай Голденхүүдл үүлдрийн Харли нэртэй нохой энэхүү баатарлаг үйлсийн эзэн юм.

Нохойн эзнийг харж зогстол Харли живж буй илийг хармагцаа ус рүү үсрэн оржээ. Нэг харахад нохой эргээс 60 м орчимд сэлж хүрээд бугын илийг эрэг рүү авч ирсэн гэнэ. Бяцхан илийг эргийн зүлгэнд хүргэхийн өмнө эгц эрэг өөд мацаж гарахад нь бас тусалсан байна.

Нохой илийг орхилгүй халамжилж, илийн эхийг ирэх хүртэл дэргэдээс нь огт холдсонгүй. Нохойн эзэн Харлиг гэр рүүгээ авч оржээ. Гэтэл маргааш өглөө нь бяцхан илий аврагч эзэнтэйгээ уулзахаар эргэн ирсэн сэтгэл хөдлөм мөч ийнхүү дуранд үлдсэн байна.

Өглөө эрт гадагшаа гарах гэж гаслан хуцаж байсан Харлиг гаргамагц бугын илий дээр очиж, хуучны танилууд бие биесээ үнэрлэн уулзалдсаны дараа тайвширсан нохой гэртээ эргэж иржээ. Сайхан сэтгэлт нохойн эзэн түүгээр ихэд бахархаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *