Categories
мэдээ нийгэм цаг-үе

​НОК: Улаанбаатар хот 35-110 хоногийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөцтэй

Бараа бүтээгдэхүүний түгээлт, татан авалтыг шөнийн цагаар зохион  байгуулахаар төлөвлөж байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл
байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээллээ.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар “Улаанбаатар хотын хэмжээнд 102 цэгт коронавирусийн шинжилгээ авч байна. Арваннэгдүгээр сарын 17,18-ны өдөр 3386 иргэнээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээ авахад 12 эерэг хариу гарсан. Үүнээс PCR шинжилгээ авч баталгаажуулахад бүгд сөрөг гарсан. Тэгэхээр шинжилгээ өгсөн бүх иргэнээс халдвар илрээгүй гэсэн үг юм. Нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг сайжруулах үүднээс тодорхой арга хэмжээг авч байна. Үүнтэй холбогдуулан хүнсний худалдаа ялангуяа нөөцийн махны худалдааг эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 14 байршилд 50.3 тонн махыг нийлүүлж, худалдаалж байна. Нөөцийн судалгааг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 4000 орчим ААН-ийн судалгааг гаргасан. Өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц Улаанбаатар хотын хэмжээнд 35-110 хоногийн нөөцтэй гэх судалгаа гарсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *