Сүхбаатар дүүрэг дэх Ногоон нуурын гудамжны авто замын шинэчлэлийн ажил зургадугаар сарын 7-ноос эхлээд буй. Тус авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоёр удаа хэсэгчлэн хязгаарлаж асфальт бетон хучилт хийхээр төлөвлөсөн юм.
Үүнтэй холбогдуулан энэ бямба гаригаас буюу зургадугаар сарын 11-ний 22:00 цагаас 13-ны 06:00 цаг хооронд Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх гэж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.