Categories
мэдээ нийгэм

“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг 38 дахь жилдээ зохион байгууллаа

Хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал төлөвшүүлэх, хүүхдийг зам, тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг 38 дахь жилдээ зохион байгууллаа.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ), Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулж буй тус тэмцээнийг өнөө жил 1981 оны Цагдаагийн албаны дарга, Монгол Улсын гавьяат хуульч, бэлтгэл хурандаа Г.Ринчиндоржийн нэрэмжит болгон зохион байгуулж буй онцлогтой.

Тэмцээний I үе шатыг дүүрэг дэх ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан бөгөөд тэргүүн байранд шалгарсан баг II үе шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн “Сэргийлэгч” баг тэргүүлсэн бол Баянгол дүүргийн “Оюуны ундраа цогцолбор”-ын “Ундраа” баг удаалав. Харин гутгаар байрыг Сүхбаатар дүүргийн 1 сургуулийн “Уулзвар” баг эзэлсэн бол Баянзүрх дүүргийн Цогцолбор сургуулийн “Хүчит шонхор” багийн хүүхэд багачууд тусгай байрт шалгарлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *