Categories
мэдээ нийгэм

Ногоон бүсэд үүсгэсэн хогийн цэгүүдийг устгаж байна

Амралт, зугаалгын улирал эхэлж иргэд зуслан, ногоон бүсээр ихээр зорчих болсонтой холбогдуулан үүсмэл хогийн цэгүүд ихээр үүсч байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Эрүүл, аюулгүй орчинтой дүүрэг” зорилтын хүрээнд зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна.

Тус дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 1,3,4 ОНӨААТҮГ-ын 12 иргэдийн бүлгийн ажилчид Гачуурт тосгоны Могойтын дэнж, Шар хоолойн ам, Хар хошуу, Их ам болон Бухын хонхорт үүсээд буй хогийн цэгүүдийг 10 хог тээврийн тусгай зориулалтын машинаар ачиж, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна.

Зуслан ногоон бүсэд зорчиж буй иргэдийг хогоо ил задгай хаяхгүй байхыг дүүргийн Баянзүрх ЗДТГ-аас уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *