Categories
мэдээ нийгэм

НОБГ: Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт явууллаа

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Ирэх хичээлийн шинэ жил эхлэхэд оюутан, сурагчийн сурах орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх урьдчилсан сэргийлэх зорилгоор энэхүү шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтад их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 82 барилга байгууламжийг хамруулаад байгаа юм. Эдгээр боловсролын байгууллагаас гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан талаарх гүйцэтгэлийн хяналт шалгалтыг энэ оны 8 дугаар сард хийж үр дүнг тооцно гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *