Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд гал түймрийн 30, аврах ажиллагааны 5, нийт 35 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэжээ.
Дээрх хугацаанд гал түймрээс 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж ажилласан байна. Мөн хугацаанд гал түймэрт өртөж 4 иргэн түлэгдэж гэмтсэн байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.