Categories
мэдээ нийгэм

“No war” хөдөлгөөн: Засгийн газрыг огцрох хүртэл жагсана DNN.mn

“No War” иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах жагсаал хийхээ мэдэгдлээ.

“No war” хөдөлгөөний зүгээс “Үндсэн хуульд зааснаар аливаа нэг жагсаал нь дайн, үймээн самуун, хүчирхийллийн хандлагыг гаргаж болохгүй гэж заасан байдаг. Өчигдөр ОХУ-ын Элчин Сайдын яам болон хэд хэдэн газар хамтран дайныг дэмжсэн жагсаал зохион байгууллаа. Тус жагсаалд тухайн дүүргээс нь зөвшөөрөл олгож, НЗДТГ, БХЯ дэмжсэн. “No war” хөдөлгөөн бол энх тайвны төлөөх хөдөлгөөн гэдгийг сануулж байна.

Иймд “No war” хөдөлгөөний зүгээс энхтайвны мэдрэмжгүй, хүчирхийллийг өөгшүүлсэн засаг огцрох ёстой. Тиймээс өнөөдөр энэ хүрээнд Засгийн газрыг огцруулах жагсаалыг зохион байгуулна. Монгол улсын нэг гэр бүлийн гишүүн болгон Европын болон бусад улсуудад амьдарч ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийг бодох хэрэгтэй. Бид хар жагсаалтад орохгүйн төлөө энэ жагсаалыг хийж байгаа.

Манай хөдөлгөөний зүгээс Украинд гарсан дайнтай холбоотойгоор 11 удаа жагссан. Гэтэл ОХУ-ын ГХЯ-наас нэг ч удаа албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Гуравдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны хаягуудаар Монгол улсын иргэдийг юу бодох, юу эс бодохыг заасан мэдэгдэл гаргахад хариу нот бичиг явуулсан гэж ГХ-ийн сайд Б.Батцэцэг худал хэлсэн ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *