Categories
гадаад мэдээ

Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд онгоц осолджээ

Нью-Йорк хотын “La Guardia” олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр орой “Delta Air Lines” компанийн MD 88 загварын онгоц осолдсон байна. Тус хотод нэлээд цас орсон байсан тул онгоц замаасаа гарч хашаа мөргөжээ. Онгоцонд 130 зорчигч сууж явсан бөгөөд аз болоход хүнд бэртэл аваагүй гэнэ. Осол гарсан даруйд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай мэдээллээ. Үүний улмаас оройны 19 цаг хүртэл нисэх онгоцны буудал хаасан байна.

Ю.Дэлгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *