Нью-Йорк хотын цагдаа нар Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ ажилтнуудтай хамтран тус хотод бямба гарагт болсон дэлбэрэлтэд холбоотой байж магадгүй гэж сэжиглэж буй таван хүнийг баривчилжээ.
Эдгээр таван хүнийг Бруклин болон Статен-Айлэнд дүүргүүдийг холбодог гүүрээр автомашинтай явж байхад нь саатуулсан байна. ХМТ-ны ажилтнууд тэднийг хэсэг хугацаанд ажигласны дараа баривчилжээ. Баривчлах ажиллагаанд 10 гаруй зэвсэглэсэн цагдаа нар оролцсон байна. Гүүрээр өнгөрөх автомашины хөдөлгөөнийг хаажээ.
Сануулан дурдахад, бямба гарагийн орой орон нутгийн цагаар 20:30 цагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Челси гэдэг хороололд дэлбэрэлт болсны улмаас 29 шархадсан билээ. Одоо тэд бүгд эмнэлгээс гарсан байна.