Categories
мэдээ нийгэм

НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдана

НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 14:00 хуралдахаар тов зарласан байна. Тус бүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хуралдаагүй байсан бөгөөд 2017.08.31-ний өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл хийснээр, тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан байдаг.

Улмаар бүлгийн гишүүдийн зүгээс хуралдааныг хийх шаардлага тавьсаар байсан боловч Засгийн газрыг огцрох эсэх шийдвэрийг хүлээсэн байдалтай, тов зарлахгүй байсан юм. Ц.Сандуйг огцруулах асуудлаар өргөх бичиг барьсан бүлгийн гишүүд хуралдаан зарлагдахгүй бол олонхиороо хуралдаж, бүлгийн даргаа шинээр томилох алхам хийнэ гэдгээ мөн мэдэгдсэн билээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдааны хувьд хаалттай байдлаар болохоор яригдаж байгаа аж. Хуралдаанаар Ц.Сандуйгийн өргөдөл болон нэг жилийн хугацаатай томилогддог тэргүүлэгч нарыг шинээр томилох, бүлгийн даргаа өөрчлөх зэрэг асуудлууд яригдах чигтэй байна. Ц.Сандуйгийн хувьд албан тушааласаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэгдэж байгаа ч өргөдөл албан ёсоор бүлэг дээр ирээгүй гэдгийг журмын нөхөд нь тодотгож буй. Тэрээр өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанд Ц.Сандуй ирээгүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *