Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны үнийг 2021 оны долдугаар сарын 1-ний хүртэл тэглэх шийдвэр гаргасан. Өнгөрсөн хоногт цахилгааны хэрэглээ Нисэх, Яармагийн чиглэлд хамгийн их буюу 54 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Цахилгааны хэрэглээний өсөлт:
- Нисэх, Яармагийн чиглэлд 54 хувь
- Зуслангийн чиглэлд 31 хувь
- Орбит, Толгойт, Их наран чиглэлд 21 хувь
- Улаан хуаран, Амгалан чиглэлд 19 хувь
- Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал чиглэлд 16 хувь
- Дарь эх, Ганц худаг, 1, 3, 4-р хорооллын чиглэлд 9 хувь
Монгол Улс өвлийн оргил ачааллын үед нэг өдөрт 1300 мВт цахилгаан хэрэглэдэг. Үүний 200 мВт-ыг ОХУ-аас авдаг байна.