Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Н.Гантулгын “Хятад занга”-нд байгаа бяслагийг үмхэхгүй л гэсэндээ Далай багшаасаа аврал эрэв үү дээ? нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй хийсэн: “Хоёр сайд маань түргэн тусламжийн тэрэгтэй суманд машин хуваарилахыг шаардсан юм” ярилцлага “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарт нийтлэгдлээ. Тэрээр эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудын талаар илэн далангүй ярилцжээ. Тухайлбал, “…Эрүүл мэндийн сайдын багц 654.9 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үүнээс 587.9 тэрбум нь урсгал зардал, 67 тэрбум нь гадаадын зээл тусламжаас бүрдэхээр байгаа. Бид эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийг хийж, 151 автомашин нийлүүлэхээр 4.2 тэрбум төгрөгийг батлуулж чадлаа. Энэ ажлаа эхлүүлж, улсын онцгой комисс болон Засгийн газарт асуудлаа тавьж, эхний байдлаар автомашингүй 22 сумыг машинтай болгосон”хэмээн ярьсан байна.Үргэлжлэлийг 5-р нүүрээс уншаарай. Дараах линк рүү орж дэлгэрэнгүйг уншаарай. https://admin.dnn.mn/plugins/news/login/

“Өдрийн сонин”-ы “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл гарсан даруйдаа нийгэмд шуугиан тарьж, ард иргэдийн дуу хоолой болж байдгаараа онцлогтой билээ. Тэгвэл өнөөдрийн дугаарт нийтлэлч Н.Гантулгын “Хятад занга”-нд байгаа бяслагийг үмхэхгүй л гэсэндээ Далай багшаасаа аврал эрэв үү дээ? цаг үеийн шүүмжлэл дагуулсан асуудлыг хөндөн бичсэн нийтлэл хэвлэгдлээ.

7-р нүүрт Дорнод аймгийн Халхгол суманд хоёр хоногийн өмнө хортой шингэнийг спирт хэмээн андууран ууж 4 хүн хордож нас барсан хэргийн талаар нийтэлжээ. Энэхүү олон хүний амийг авч одсон хортой шингэн чухам юу байв, энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг та манай сонины өнөөдрийн дугаараас хүлээн авч уншаарай.

8-р нүүрийн “Өөрөөс нь…” булангаас Б.Халиун:”Хүүхэд, залуучууддаа хөрөнгө оруулаагүй улс орны хөгжлийн ирээдүй баталгаагүй” ярилцлагыг уншаарай. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлж цахим сониноос унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

15-р нүүрээс Б.Нацагдорж:”Хүүхдэд хүн чанар, хүнлэг сэтгэлийн төлөвшилтийг уран зохиолоор олгодог” ярилцлагыг уншаарай. Энэхүү ярилцлагадаа тэрээр “…Гадаадад хэвлэгдсэн сургамжит өгүүллэгүүдийг л түүж хэвлэнэ. Тэр нь ядахдаа найруулгын болон хэл зүйн алдаатай…” хэмээн өгүүлсэн байна.

Эдийн засгийн 19-р нүүрт Глобал стратеги менежмент институтийн захирал Ц.Оюунжаргалтай хийсэн “Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд хэмжээний компаниуд хямралд хамгийн хүчтэй цохигддог” ярилцлага нийтлэгдлээ. Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлж цахим сониноос унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *