Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах, холбогдох хууль, дүрэм журмыг олон нийтэд таниулах, мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтын удирдамж”-тай ажлыг энэ сарын 20-31-ний өдрийн хооронд хоёр үе шаттайгаар Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар смарт карт ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Ситибаз консалтинг ХХК-ийн шалгагч нар хуваарийн дагуу хийж байна.
Нэгдүгээр үе шат наймдугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд мэдээлэл хүргэх ажил хийгдэж байна. Харин хоёрдугаар үе шат наймдугаар сарын 27-31-ний өдрийг дуустал хугацаанд хяналт шалгалтын ажил хийгдэнэ.