Нийслэлийн Хэрэглэгчийн байгууллагаас нийтийн тээврийг шинэ системд шилжүүлсэн “Цахим карт” үйлчилгээтэй холбоотойгоор үйлчилгээ, хэрэглэгчдээс ирүүлсэн санал хүсэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 700 мянган иргэн смарт картаар зорчих ёстойгоос 350 мянга орчим нь авчээ. Гэвч цаашид анхаарах асуудал олон аж. Тухайлбал, смарт картаа аваагүй бол есдүгээр сарын 1-нээс эхлэн 1000 төгрөгөөр зорчуулна гэсэн шийдвэр уян хатан биш. Нийтэд нь энэ системд шилжүүлэх нь зөв боловч одоогийн үйлчилгээний үнийг хоёр дахин нэмж 1000 төгрөг болгох нь иргэдэд хүндрэлтэй тусна. Өмнө явж байсан автобусны чиглэлийг өөрчлиж 16 чиглэлд богиносгосон ирээс явуулах болсон. Ингэснээр нэг ирээсээр хүссэн газартаа очдог байсан бол одоо гурван удаа дамжиж байж нэг газарт хүрдэг. Смарт картгүй бол ирэх сарын нэгнээс гурав дамждаг иргэн зөвхөн нэг талдаа 3000 төгрөг төлнө. Үүнээс болж, зорчигчид үнэгүй зорчих байдал руу шилжих зэрэг сөрөг үр дагавар гарч мэдэх тул чиглэлийг оновчтой болгох.
Ажилгүй болсон автобусны кондукторуудыг хянагчаар ажиллуулах. Мөн оюутнуудын смарт картыг яаралтай шийдэх. Хөдөөнөөс хотод ирсэн иргэд 1000 төгрөгөөр зорчих уу гээд асуудал их байгааг сануулж, энэ саналуудаа Нийслэлийн Тээврийн газарт хүргүүлэхээ мэдэгдсэн юм.