Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд нэг жилийн хугацаа өнгөрч буй аж.
Нийтийн тээврийн үйлчилгээ картын хэрэглээнд шилжсэнээр зорчигч урсгалын нарийвчилсан судалгаа хийгддэг болсон байна.
Тодруулбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд өдөрт дунджаар 546,683 удаагийн зорчилт хийгдэж үүнээс 62,539 удаа дамжин суултын хөнгөлөлт эдэлжээ. Мөн дунджаар 93,453 удаа ахмад настан, 38,090 удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 40,834 удаа оюутан, 167 удаа хүндэт донор зорчсон байна.
Хамгийн их хүн суудаг “МУБИС” баруун чиглэлийн зогсоолоос өдөрт 11,389 зорчигч автобусанд суудаг бол хамгийн бага “Яармаг ШБТовчоо” зогсоолоос өдөрт 2 хүн суудаг байна.
Хамгийн их хүн зорчдог Ч:1 буюу “5 шар – Офицеруудын ордон” чиглэлд өдөрт 16,181 удаагийн зорчилт хийгдэж байгаа бол ХО:4 буюу “Тэрэлж – Налайх – Дүнжиргарав” чиглэлд хамгийн бага өдөрт 224 удаагийн зорчилт хийгдэж байна.
Хамгийн их цэнэглэлт хийдэг “10 хорооллын автобусны буудал” дээрх цэг сард 43,251 иргэнд үйлчилдэг бол хамгийн бага цэнэглэлт хийдэг “Тэрэлж” дэх цэг дунджаар 5 иргэнд үйлчилсэн байна. 2018.04.01-ны өдрийн байдлаар 527 карт цэнэглэх борлуулах цэг үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Шугамын орлого буюу иргэдээс автобусны төлбөрт төлсөн орлогын тухайд дунджаар ажлын өдөрт 154,958,848 төгрөг, амралтын өдөр 100,739,741 төгрөг байжээ. 2017.04.01-2018.04.01 хүртэл нийлбэр дүнгээр 51.141.893.370 төгрөг байсан бөгөөд энэ нь өмнөх 12 сарын нийлбэр дүнтэй харьцуулахад 13 хувийн өсөлттэй гарчээ.