Энэ сарын 15-наас нийтийн тээврийн маршрутыг шинэчлэхээр болжээ.
Гэхдээ бүх чиглэлийг өөрчлөхдөө автобуснуудын чиглэлийг богиносгох юм байна. Өөрөөр хэлбэл хотын зах руу явдаг иргэд нэг автобусаар шууд хүрэхгүй.
Дамжиж сууна гэсэн үг. Үүнийг дагаад дамжин суулт үнэгүй байх зэрэг зохицуулалтыг хийх аж. Одоогоор энэ асуудлыг хэлэлцэж, зохицуулж байгаа юм.
Өнгөрсөн онд автобусны маршрутыг ингэж богиносгож 10 хоног туршилтаар явуулж байсан. Тэгвэл энэ туршилтыг энэ сарын 15-наас албан ёсоор хэрэгжүүлэхээр болжээ.
Ингэснээр нэг чиглэлд олон автобус явдаг, хоорондоо уралддаг, замын түгжрэл үүсгэдэг зэрэг олон асуудал шийдэгдэнэ хэмээн нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.