Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн чиглэлийг ахин төлөвлөхгүй бол түгжрэл, осол буурахгүй юм биш үү

Нийслэлийн иргэдийн голчлон зорчдог тээврийн хэрэгсэл бол нийтийн тээврийн автобус. Нэгдүгээр эгнээгээр явдаг болохоор түгжрэлд зогсох нь харьцангуй байга байдаг болохоор өглөө, оройн цагаар автобус хамгийн сайн унаа болдог. Гэвч зорчигчдоо дүүргэсэн автобус цагтай уралдан яарч, хурд хэтрүүлэн давхих нь яавч байж болох үзэгдэл биш юм. Автобусны жолооч нар хээв нэг тамхи татан, хүмүүсээ дүүргэхийнтулд урагшлаад өг, урагшлаад өг хэмээн зандарч хоорондоо уралдан, зорчиж яваа иргэдийн аюулгүй байдлыг үл тоох юм. Хурдтай явсан автобус огцом тоормослоход зорчигчид яг л даалуу ханаран нурж байгаа мэт бие биенээ налан унана. Ийнхүү хурд хэтрүүлэн давхидаг автобуснууд зам тээврийн осол аваар гарахтомоохон шалтгаан болж байна.

Ийм төрлийн осол аваарын дийлэнх нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнөөс үүдэн гардаг. Мөн жолооч нар төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд цагтай уралдан, зорчигчоо булаацалдаж ухаан жолоогүй давхидгаас болдог. Нийтийн тээврийн нэг чиглэлд олон шугам давхацдаг зэрэг нь тухайн автобуснууд хоорондоо уралдаж, хурд хэтрүүлэн давхиж осол гаргахүндсэн шалтгаан болдог байна.

Мөн автобусны жолооч нар зорчигчоо бүрэн сууж амжаагүй байхад хөдөлснөөс осол гардаг байна. Харин жолооч нар явган зорчигчид гарцгүй газраар зам хөндлөн гардаг, мөн гэрлэн дохио асаагүй байхад урдуур гүйж гардгаас болж энэ осол аваарууд гардаг гэсэн байр суурьтай байдаг байна.

Энэ оны хувьд Замын цагдаагийн газраас “Яараад яахав дээ” болон “Дураараа биш ээ Дүрмээрээ” аянгуудыг зохиосны үр дүнд зам тээврийн ослын хэмжээ буурсан үзүүлэлттэй гарсан байна. Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33,3 хувиар буурсан боловч бага насны хүүхэд нас барсан хэрэг 40 хувиар, хүүхэд гэмтсэн осол 26,6 хувиар тус тус өссөн гэсэн Замын цагдаагийн газраас гарсан судалгаа байна.

Зам тээврийн осолд өртсөн иргэд Гэмтэл согог судлалын төвөөс анхны яаралтай тусламж авдаг. Энд гэмтэж ирсэн иргэд ихэнхдээ цус алдах, аль нэг эд эрхтэн нь хүнд гэмтэх зэрэг насан туршдаа эрэмдэг болох хүнд гэмтэл авсан байдаг хэмээн Яаралтай тусламжийн эмч нар хэлж байна. Явган зорчигч ч тэр, жолооч нар ч тэр замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлаад л сурчихвал осол багасч, хүний амь эрсдэхгүй байх бүрэн боломжтой.

М.Сайнзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *