Өнөөдөр гурав, дөрөвдүгээр хорооллын эцсийн буудлын орчимд нийтийн тээврийн автобус дугуйтай хүн мөргөсөн хэрэг гарчээ. Хэргийн газар байсан эх сурвалжийн мэдээлснээр хүнээ булаацалдсан автобуснууд улаан гэрлээр уралдаж яваад ийм осол гаргасан бололтой.
Энэ хэргийг тодруулахаар цагдаа нар ажиллаж буй бөгөөд эмнэлгийн байгууллага ирж дугуйтай хүнийг авч явжээ. Тухайн хүний биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй байна.