Categories
мэдээ нийгэм

​Нийтийн тээврийн 24 автобусанд утаа шүүгч байршуулжээ

Засгийн газрын тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлан хэрэгжүүлэхээр болсон бол БОАЖ-ын Сайдын тушаалаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г мөн хэрэгжүүлэхээр болсон юм.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар Комотек ХК шалгарч “Улаанбаатар хотын нийтийн тээврийн дизель автобусанд DPF шүүлтүүр тоноглож хөө тортог бууруулах судалгаа”-г ЖАЙКА-ын тусламжтай хэрэгжүүлэн Нийслэл хотод хүхрийн агууламж өндөртэй дизель түлшээр ажилладаг, хөө тортгийн ялгаруулдаг нийтийн тээврийн их багтаамжийн автобусанд DPF шүүлтүүр тоноглож ашиглах боломжтой болохыг баталгаажуулсан.

“Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэг, гурав дугаар бааз болон “Сутайн Буянт” ХХК-ийн нийт 24 автобуснуудад DPF шүүлтүүрийг суурилуулах ажлыг үе шаттайгаар дуусгаж, хэмжилт, судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон холбогдох хүмүүс “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ-ын 3 дугаар баазад очиж төслийн хэрэгжилт, DPF шүүлтүүрийн суурилуулалт болон цэвэрлэх зуухны ажиллагаа, тортгийн хэмжилт, судалгааны ажлын явцтай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын “Жижиг, дунд үйлдвэрийг гадаадад хөгжүүлэх” төслийн хүрээнд “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр (DPF) тавьж хөө тортгийн ялгарлыг бууруулах арга хэмжээг баталгаажуулж, нэвтрүүлэх төсөл”-ийг ЗТХЯ болон НЗДТГ-тай хамтран 2017-2019 оны хооронд хэрэгжүүлэхээр болсон юм.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *