Categories
мэдээ цаг-үе

Нийтийн хоолны салбарын орлого 292.7 тэрбум төгрөгөөр өсчээ DNN.mn

Өвөрмонгол хоол Монголын болон Хятадын соёлыг илтгэдэг

Нийтийн хоолны салбарын орлого 2022 оны эхний есөн сард 746.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 292.7 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд, рестораны орлого өмнөх оны мөн үеэс 201.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийтийн хоолны салбарын орлого 2022 оны есдүгээр сард 93.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 492.8 сая төгрөгөөр өссөн байна. Нийтийн хоолны салбарын орлогод рестораны орлогын эзлэх хувь 4.7 нэгж хувь, баар 1.6 нэгж хувиар өсжээ. Харин захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 5.5 нэгж хувь, кафеных 0.7 нэгж хувиар, гуанзных 0.2 нэгж хувиар тус тус буурсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *