Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны утас ил гарсан 85 шонг тагтай болгожээ DNN.mn

Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9,000 ам метр талбайд цэвэрлэгээ, үйлчилгээ хийсэн байна.

Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2,560 аж ахуйн нэгж, Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3,210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийсэн бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас албан хаагчдаа уриалж, байгууллага, орчныхоо өнгө үзэмжийг сэргээн, угаалгатай их цэвэрлэгээг эхлүүлжээ.

Түүнчлэн авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа болон талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүй дур мэдэн сунгасан зөрчилтэй иргэн, хуулийн этгээдийг 440 нэгж талбар, 134 зөөврийн байгууламжид давхардсан тоогоор 553 мэдэгдэл хүргүүлж, 75 зөрчлийг арилгасан байна.

Ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд 515 айл өрхийн цахилгааны ил гарсан утас, хэрэглэгчийн тоолуурын оруулгад үзлэг шалгалт хийж, зөрчилгүй болгожээ.

Мөн 85 шонд таг хийж, явган хүний зам дагуу ил гарсан 311 метр кабелийг цэгцэлж, булжээ.  Уг чиглэлээр зөрчлийг арилгах ажил үргэлжилж байгаа аж.

  • Хурлаас захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудыг яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;
  • Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангуулж, засварлах, шинэчлэх, Хотын стандартын хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлэх;
  • Нийслэлийн хэмжээнд гарааш буулгаж байгаатай холбогдуулан чөлөөлсөн талбайд хийх тохижилтын зураг төслийг боловсруулах, бэлтгэл хангах зэргийг өнөөдөр үүрэг болгожээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

One reply on “Нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны утас ил гарсан 85 шонг тагтай болгожээ DNN.mn”

Your style is so unique in comparison to other people I’ve read stuff from.
Thanks for posting when you’ve got the opportunity, Guess
I will just bookmark this page.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *