Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Уг хуульд төр өөрөө хүний хувийн мэдээллийг хамгаалах зохицуулалтыг тусгаж өгсөн. Тус хуулийн 6.3-т нийтийн албан тушаалтан нь хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно гэсэн заалтыг тусгаад Хувь хүний мэдээлэл хамгаалах хуульд өөрчлөлт оруулсан.
Жишээлбэл, нэг иргэн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан байна. Татварын ерөнхий хууль дээр татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав ба түүнээс дээш удаа давтан гаргасан, эсвэл эрэн сурвалжилж буй татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно гэдэг заалттай.
Гэтэл тухайн хүн татвараа төлөөгүй зөрчил гаргасан ч гэсэн ерөнхий байдлаараа татвар төлөгчийн талаар гэхээр банк санхүүгийн тайлан мэдээллийг ямар ч нийтийн албан тушаалтан гаргах боломжгүй. Удаа дараа зөрчил гаргасан бол зөвхөн мэдээллийн эзний зөвшөөрлөөр татвар төлөгчийн нэр, хуулийн этгээдийн нэрийг өөрийнх нь зөвшөөрлөөр татвар төлүүлэх үүднээс нийтэд мэдээлж болно гэдэг заалтыг хааж өгсөн.
Нийтийн албан тушаалтан ямар ч тохиолдолд хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээхийг хориглоно. Үүнийг зөрчилтэй контент гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол иргэдийнхээ мэдээллийг зөвшөөрөлгүйгээр түгээснээр иргэдийн аюулгүй байдал, хувь хүний мэдээлэл алдагддаг” гэдгийг хэллээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.