Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ хамтран ажиллах гурвалсан гэрээтэй.
Гэрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хууль зүйн сайдын 2013 оны А/131 дүгээр тушаалаар батлагдсан “Албадан хийлгэхэд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журам”-ын дагуу ял эдэлж буй иргэдийг нийтэд тустай ажлын байраар хангаж албадан ажил хийлгэх тухай тусгасан.
Сүхбаатар дэвшил нь дүүргийн нийт нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг нийтлэг үйлчилгээний албатай. Тус албаны гүйцэтгэдэг хог тээврийн ачигч, зам талбайн үйлчлэгч зэрэг ажлуудад 2016-2017 онд 21 ялтныг хамруулав.
Тэдгээрийг ажиллуулахдаа хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр хангаж, зааварчилгаа тогтмол өгч аюулгүй байдлыг нь ханган ажиллалаа.