Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 368.3 мянган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 383.7 мянган га-д үр тариа, үүнээс 365.3 мянган га-д улаанбуудай, 14.1 мянган га-д төмс, 6.1 мянган га-д хүнсний ногоо, 13.3 мянган га-д малын тэжээл, 39.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 460.6 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 98.6 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 99.2 хувь, төмс 78.6 хувь, хүнсний ногоо 63.7 хувь, малын тэжээл 20.1 хувь, тосны ургамал 99.6 хувьтай байна.