Categories
мэдээ нийгэм

Нийт суудлын автомашины 84 хувь нь Японоос орж ирдэг

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр Улаанбаатар хотноо болж буй ASEM-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.

Монгол Улс, Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Монгол, Японы гадаад худалдааны эргэлт ойролцоогоор 300 орчим сая ам.доллар байдаг бол эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 50-60 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж. Сүүлийн байдлаар Японд бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтэй 20 гаруй компани, хувь хүн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 40 төрлийн гарал үүслийн гэрчилгээг аваад байна. Тухайлбал “Говь”, “Эрдэнэт хивс”, “Кашмер холдинг” зэрэг ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид голлож байгаагаас гадна хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид багтжээ. Импортлогчдын хувьд нийлүүлэгч тал нь гарал үүслийн гэрчилгээ бүрдүүлээгүйгээс болж бараа, бүтээгдэхүүнээ хилээр нэвтрүүлж чадахгүйд хүрсэн тохиолдол гарсан байна. Тухайлбал дээрх шалтгаанаар Японоос тоног, төхөөрөмж импортлогч “Unitra” компанийн нийлүүлэлт хил дээр саатаад байгаа талаар тус компаниас мэдээллээ. Японоос импортолж байгаа бараа, бүтээгдэхүүний 80 орчим хувь нь автомашин байдаг. Тухайлбал Монгол Улс энэ оны эхний таван сард импортолсон нийт суудлын автомашины 84 хувийг Японоос авсан талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас мэдээллээ. Хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 0-3 жил ажилласан автомашины импортын тарифыг чөлөөлж, 4-6 жил ашигласан автомашины татварыг жил тутам бууруулах зохицуулалт хийгээд байгаа юм. Харин 10-аас дээш жил илүү болсон хуучин автомашины гаалийн татварыг чөлөөлөөгүй. Ерөнхийдөө гаалийн татварын хөнгөлөлтийн ачаар Монголд шинэ автомашины үнэ 4.5-5 хувиар буурна гэж дистрибьютор компаниуд үзэж байна. Харин сард 400-500 хуучин автомашин импортолдог “SBT Mongolia” компани нийт автомашиных нь дөнгөж 20 орчим хувь нь гаалийн татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой гэдгийг онцоллоо. Тиймээс эдийн засгийн хэлэлцээр хуучин автомашины үнэд төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байна. Үүнээс гадна иенийн ханш чангарч байгаа нь автомашины нөлөөлж байгаа гэдгийг онцлов.

One reply on “Нийт суудлын автомашины 84 хувь нь Японоос орж ирдэг”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *