Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Б.Жагарын өргөдлийг хэлэлцээд тус намын дүрэм нь Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5, 13 дугаар зүйлийн 13.8 дахь заалтуудад нийцээгүй зэрэг үндэслэлээр мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар улс төрийн намын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.
“Санчир-Ундрах” XXK-ийн захирал Б.Болд-Эрдэнэ, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нараас ирүүлсэн “Эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох” тухай хүсэлтийг хэлэлцээд харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хүсэлтэд дурдсан асуудал нь Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4 дэх хэсэгт заасан хуулиар харьяалал тогтоогоогүй эрх зүйн маргаан биш, уг үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзлаа.
Эх сурвалж: Дээд шүүх